Хураа Зар сурталчилгаааар бараа, үйлчилгээгээ сурталчилах

Хураа Зар сурталчилгааны нэгдсэн сүлжээнд зар сурталчилгаа байрлуулах

Хураа Зар сурталчилгаа нь бизнес эрхлэгчдэд бараа, үйлчилгээгээ онлайн орчинд хямд зардлаар сурталчилж зорилтот хэрэглэгчидтэйгээ холбогдоход нь тусалдаг боловсронгуй систем юм. Хураа Зар сурталчилгаа нь бизнес эрхлэгчдэд өөрсдийн бараа, үйлчилгээнийхээ талаарх зар сурталчилгааг манай нэгдсэн сүлжээ болон түнш нийтлэгчдийн вэб, блог хуудаснууд дээр байрлуулан товшилт бүрийнх нь төлөө төлбөр төлөх зарчимаар онлайн зар сурталчилгаагаа явуулах боломжийг олгодог. Та бараа, үйлчилгээгээ сурталчилахдаа үгэн, баннер болон каталог зурган хэлбэрийн заруудыг ашиглах боломжтой.

Та зөвхөн бодит товшилтод л төлбөр төлнө.

Таны үгэн, баннер болон каталог зурган зар сурталчилгаа манай системийн түнш вэб, блог хуудаснууд, тэдгээрийн хайлтын системүүд дээр нийтлэгдэнэ. Хүмүүс таны бараа, үйлчилгээний талаар илүү ихийг мэдэхийн тулд зүгээр л зар сурталчилгаан дээр чинь товшиход л хангалттай бөгөөд товшилтийн үр дүнд гарч ирэх манай системд бүртгүүлсэн вэб хуудсан дээрх бараа, үйлчилгээний талаарх танилцуулга, мэдээллүүдтэй танилцах болно. Та зөвхөн бодитоор товшиж бараа, үйлчилгээний чинь талаарх танилцуулга, мэдээллийг тань үзсэн тохиолдолд л төлбөр төлнө.

Байнгын хэрэглэгчидээ олж авна.

Хүмүүс хайлтын систем дээр тодорхой нэг эсвэл хэд хэдэн үгээр хайлт хийдэг. Та зар байрлуулахдаа сонгож бичсэн түлхүүр үгс тухайн хайлт хийж байгаа хүний хайлтын үгнүүдтэй адил эсвэл тэдгээр үгнүүдтэй утга нэг байгаа тохиолдолд таны үгэн, баннер болон каталог зурган зар сурталчилгаа хайлтын үр дүнтэй цуг тухайн хүний дэлгэцэнд гарч ирнэ. Энэ нь тухайн хайлт хйиж байгаа хүн таны бараа, үйлчилгээтэй ижил зүйл хайж байна гэсэн үг бөгөөд тухайн хүн нь таны бараа, үйлчилгээг сонирхох зорилтот хэрэглэгч тань юм. Иймд та яг одоо зорилтот хэрэглэгчидээ өөртөө татах зар сурталчилгаагаа эхлүүлээрэй.

Бидэнтэй нэгдэхэд ямар нэг үнэ төлбөргүй. Та хэр хурдан бидэнтэй нэгдэнэ, төдий чинээ хурдан бизнэсээ сурталчилах болно.

Та Зарлуулагчаар бүртгүүлсэн бол энд дарж зарлуулагчийн самбарт нэвтэрнэ үү

Бараа, үйлчилгээгээ сурталчилах дараалал
Та бараа, үйлчилгээнийхээ үгэн, баннер болон каталог зурган зар сурталчилгааг үүсгэж, түүндээ тохирох түлхүүр үгс, чиглэсэн зах зээлийн байршилаа тодорхойлж оруулна.
Таны зар сурталчилгаа манай системээр дамжин нийтлэгч түншүүдийн вэб, блог хуудас, тэдгээрийн хайлтын систем, нийгмийн сүлжээн дээр сурталчилагдах болно.
Та өөрийн бараа, үйлчилгээний талаарх танилцуулга, мэдээлэл бүхий вэб хуудас руугаа зорилтот хэрэглэгчдээ бүрэн татаж тэдэнд бараа, үйлчилгээгээ сурталчилж байнгын хэрэглэгчдийнхээ тоог нэмэгдүүлэн, улмаар борлуулалтаа өсгөх боломжтой болно.
Зар сурталчилгаа үүсгэх

Та манай системд бүртгүүлэн холбогдох хэрэгсэлүүдийг ашиглан олон улсын стандартын дагуу хэмжээстэй үгэн, баннер болон каталог зурган зар сурталчилгаагааг шууд үүсгэх боломжтой. Олон улсад мөрддөг баннер зар сурталчилгааны хэмжээсүүдтэй энд дарж танилцаарай. Зар сурталчилгаатайгаа холбоотой түлхүүр үгнүүдийг оруулж өгөх хэрэгтэй. Доод тал нь нэг түлхүүр үг оруулах шаардлагатай. Таны түлхүүр үг бүр өөр өөр хандалтыг үүсгэх байдлаар сонгоорой. Манай товшилтыг хянах програмчлал нь хамгийн оновчтой түлхүүр үгийг буюу хандалт өндөртэй түлхүүр үгийг сонгож товшилтын хувь хэмжээгээ өсгөхөд туслах болно.

Зорилтот хэрэглэгчдэд хүрэх

Хүмүүс хайлтын систем дээр тодорхой нэг эсвэл хэд хэдэн үгээр хайлт хийдэг. Та зар байрлуулахдаа сонгож бичсэн түлхүүр үгс тухайн хайлт хийж байгаа хүний хайлтын үгнүүдтэй адил эсвэл тэдгээр үгнүүдтэй утга нэг байгаа тохиолдолд таны үгэн, баннер болон каталог зурган зар сурталчилгаа хайлтын үр дүнтэй цуг тухайн хүний дэлгэцэнд гарч ирнэ. Энэ нь тухайн хайлт хйиж байгаа хүн таны бараа, үйлчилгээтэй ижил зүйл хайж байна гэсэн үг бөгөөд тухайн хүн нь таны бараа, үйлчилгээг сонирхох зорилтот хэрэглэгч тань юм. Иймд та яг одоо зорилтот хэрэглэгчдийнхээ тоог нэмэгдүүлж, орлогоо өсгөх зар сурталчилгаагаа эхлүүлээрэй.

Зардлын хяналттай систем

Хураа Зар сурталчилгаагаар дамжуулан бараа, үйлчилгээгээ сурталчилсанаар өргөн хүрээтэй зах ээлд үр дүнтэй, бага зардалтай сурталчилгааны сувгийг та өөрийн бизнесдээ ашиглах болно. Хураа Зар сурталчилгаа нь танд маркетингийнхаа сарын зардлыг бүрэн хянах боломжийг олгодог бөгөөд ингэснээр таны маркетингийн зардлын төсөв хэрхэн хэмнэгдэж байгааг шалгах боломжтой. Мөн манай хууль бус товшилтын хяналтын систем хуурамч товшилтыг хянаж таны мөнгө ашиггүй товшилтонд зарцуулагдахаас сэргийлдэг. Зарлуулагч зөвхөн зорилтот хэрэглэгчдийн бодит товшилтод л төлбөр төлнө.

Өөрийн вэб хуудсанд Хураа Зар сурталчилгаанаас зар байрлуулахыг хүсэж байна уу?  Дэлгэрэнгүй... »

Төлбөрийн хэлбэр